2010/03/06

Victoria's Secret Fashion Show 2009 Segment 1
test2010/03/06 0 СЭТГЭГДЭЛ:


Нийт гишүүддээ зориулаад загварын хамгийн алдартай шоу болох Victorias Secret Fashion Show 2009 -ыг хүргэж байна. Энэ удаагын шоунд Black Eyed Peas хамтлаг оролцож өнгө хөг нэмсэн байна шүү. Та бүхэн амтархан үзээрэй.




МУГЖ Сийлэгмаа - Хүн хүндээ хайртай явья


Энэ дуу үнэхээр гоё дуу. Энэ дууг дуучин Сийлэгмаа Nature Sound-ийн залуустай хамтран дуулж дахин амилуулжээ. Клип нь ч бас гайхалтай болсон байна. Залууст хандсан сургамжтай гоё клип болсон байна. Энэ клипийг заавал үзээрээй залуусаа. Найз бүсгүйтэйгээ хамтдаа сууж байгаад үзээрэй. Бас бие биесээ улам ихээр хайрлаарай.



Үг Д.Дагвадорж
Ая Ё.Сүхбаатар
Хүн хүндээ хайртай явъя
Энэхэн хорвоо бүхлээрээ
Эгэл хүний өлгий билээ
Эгэл хүн нь олуулаа
Энэхэн хорвоод эзэн нь билээ
Хүн ганцхан эзэн нь болохоороо
Хүн хүндээ хайртай байдаг юм
Хорвоо дэлхий аясаараа
Хүний сэтгэлийн дуутай билээ
Хүний сэтгэлийн дуутайдаа
Хорвоо дэлхий уйдаагүй билээ
Хүн ганцхан дуучин нь болохоороо
Хүн хүндээ хайртай байдаг юм
Хөвчин дэлхий энгээрээ
Хүрч гаршгүй оргил билээ
Хүрч гаршгүй оргил нь
Хүний ухаант оюун билээ
Хүн ганцхан оргил нь болохоороо
Хүн хүндээ хайртай байдаг юм

Хэрхэн хүчтэй эмэгтэй болох вэ?


Хүчтэй эмэгтэй хүн гэхээр таны толгойд ямар бодол орж ирж байна? Магадгүй таны толгойнд өндөр албан тушаалтай, эсвэл бизнесмен хүүхний дүр төрх харагдаж байгаа байх.
Тэгвэл хүчтэй эмэгтэй гэж ямар ч хүмүүс байж болох ч бүх хүчтэй эмэгтэй хүмүүс дараах чадвартай байдаг гэнэ.
1. Тэр хийж буй зүйлдээ бүх зүйлээ зориулдаг. Хүчтэй эмэгтэй хүн аливаа ямар нэгэн зүйлийг хийхдээ бүх хүч сэтгэлээ тухайн зүйлдээ зориулдаг байна. Тухайн зүйл нь түүнд таалагдахгүй байсан ч тэр хийдэг. Ямар ч тайлбар тавьдаггүй, ямар ч гомдол мэдүүлдэггүй.

2. Хэзээ ч бууж өгдөггүй. Хүчтэй эмэгтэй хүн хэзээ ч бууж өгдөггүй. Тэр яг өөрийн хүсэж буй зүйлийнхээ араас явдаг. Хүссэн зүйлээ авах зам хэдий хэцүү байсан ч тэр хүслээ орхидоггүй. Жишээ нь эмэгтэй хүн урлагийн хүн болохыг хүслээ гэж бодьё. Тэгвэл тухайн эмэгтэй хүчтэй эмэгтэй хүн бол замд нь тааралдах олон саад бэхшээлийг үл хайхран амархан хүслээ орхихгүй юм. Тэр сөрөг зүйлд хэзээ ч автдаггүй. Түүний хүсэл мөрөөдлийг унтраах хэн нэгний үгийг тэр сонсдоггүй. Хэн нэгэн түүнийг зорилгоос нь гажуудуулахыг тэр зөвшөөрдөггүй. Тэр “ би чадахгүй” гэсэн үгийг хэлдэггүй.
3. Тэр өөрийн бодлоо хэлэхээсээ айдаггүй. Ажлын газар, эсвэл хамт олон дотор нь хэдий өөрөөс нь илүү сайн мэдлэгтэй, мэргэжилтэй хүн байсан ч аливаа нэг асуудлыг шийдэхэд өөрийн бодлоо хэлэхээсээ айдаггүй. Түүний ярих, хэлэх үгс хүмүүст ямар санагдах нь түүнд огт хамаагүй байдаг. Ганцхан хүчтэй эмэгтэй хүн л өөрийн бодлоо итгэлтэйгээр хэлж чаддаг юм.
4. Тэр өөрийгөө болон бусдыг хүндэлдэг. Хүчтэй эмэгтэйчүүд хүнийг хүндэтгэснээр өөрийгөө хүндлүүлнэ гэдгээ мэддэг. Мөн тэд хүний сонгосон сонголтыг хүндэтгэдэг ба өөрөөс нь өөр шийдвэр гаргасан, өөрөөс нь зөрсөн хүний шийдвэрийг хүртэл хүндэтгэх ёстойг мэддэг.
5. Өөрийн итгэл үнэмшилдээ бат. Хүчтэй эмэгтэй хүмүүс өөрийн итгэл үнэмшилдээ бат итгэлтэй байдаг. Тэд өөрийн итгэж явдаг зүйлээ зөв болов уу гэж ер эмээдэггүй.
6. Өөрийгөө болон бусдыг урамшуулдаг. Бусдыг урамшуулах чадвартай байх нь чадварлаг эмэгтэй хүний гол шинж мөн. Мөн хүчтэй эмэгтэй хүн хэзээ ч бусдын сөрөг явуулгад автаж эрч хүч, урам зоригоо алддаггүй юм.
7. Тэр өөрийн чадвар, авьяасаа бусадтай хуваалцдаг. Чадвартай эмэгтэй хүн хэзээ ч өөрийн чадвараа бусдаас нууж, хааж, харамладаггүй. Учир нь тэр хэзээд өөрийн чадвартаа итгэдэг байна.

2010/03/02

Үс арчлах энгийн арга
test2010/03/02 0 СЭТГЭГДЭЛ:


-Үсээ гялтганасан өнгөтэй болгохын тулд өндөгний шарыг /хоёр ширхэг/ тунгалаг шар айрагтай /хоёр халбага/ холиод чийгтэй үсэндээ түрхэж гялгар уутаар даруулж алчуураар ороогоод 30 минут байлгасны эцэст бүлээн усаар зайлна.

-Ширхэг өндөгний шар, ургамлын тос, сонгины шүүстэй хольж хутгаад хуйхандаа түрхэнэ. Дараа нь өргөн шүдтэй модон самаар самнаж, шампуниар угааж зайлна.
Ер нь гэрийн нөхцөлд үсийг арчлах нь илүү үр дүнтэй байх нь бий. Учир нь эдгээр аргад химийн найрлага байхгүй.

-Үс их унаж байвал өндөгний шарыг сайтар хөөсрүүлээд ахиухан шиг давстай хольж өтгөртөл нь хутгана. Эхлээд үсээ угаачихаад дээрх бэлдмэлийг үсэндээ шингээнэ. 20 минутын дараа үсээ хүйтэн усаар зайлж угаана. Ийм маягаар арчлахад хоёр долоо хоногийн дараа үсэнд чинь мэдэгдэхүйц үр дүн гарна.

-Үс ургуулахад архи тустай. Ялгаж явсан өндөгний шарыг хөөсрүүлж сэвсийлгээд өндөгний цагаан уураг, архи хийн хольж үсэндээ түрхэнэ. Хүйтэн бүлээн усаар цэвэрлэнэ.

Эх сурвалж: www.morning.mn

2010/02/27

“АСЭ “ эмэгтэйчүүдийн мэс заслын эмнэлэгийн лаборатори
test2010/02/27 0 СЭТГЭГДЭЛ:

“АСЭ “ эмэгтэйчүүдийн мэс заслын эмнэлэгийн дэргэдэх ”АСЭ” лаборатори нь 1 их эмч ,1 лаборанттайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.
Тус лаборатори нь:
Биохимийн шинжилгээнд:
Элэгний үйл ажиллагаа( нийт , шууд ба шууд бус билирубин, нийт уураг, альбумин, алат/гот/, асат/гпт/)
Шээс ялгаруулах эрхтэний үйл ажиллагаа(креатинин, мочевин, үлдэгдэл азот)
Нойр булчирхайн фермент (альфа амилаза)
Микро элементүүд (төмөр, натри, кали, фосфор, кальци, магни, хлор)
Цусан дахь сахарын хэмжээ
Зарим ферментүүдын (лактат дегидрогенеза, шүлтлэг фосфотаза, гамма глютамилтрансфераза),
Холестрол зэргийг тодорхойлно.

Цус бүлэгнэлтийн шинжилгээнд:
Тромбины хугацаа
Протромбины хугацаа
Зориуд идэвхжүүлсэн тромбопластины хугацаа
Фибриноген үзнэ.
Иммунологийн шинжилгээнд:
Цусанд ревматоид фактор /RF/
С урвалжийн уураг /CRP/
Антистрептолизин О /ASO/
В болон С вирусыг илрүүлэх шинжилгээ хийнэ. /HBsAg, HCV/
Бэлгийн замын халдварт өвчин илрүүлэх шинжилгээнд:
Эмэгтэйчүүд үтрээний арчдасийн шинжилгээ /халдварт өвчин /трихоминаз, заг хүйтэн, мөөгөнцөр/
Эрчүүдийн шээс бэлгийн замын арчдасын шинжилгээ /халдварт өвчин /трихоминаз, заг хүйтэн, мөөгөнцөр/
Цусанд хдхв-ийн вирусыг илрүүлэх /HIV/
Tэмбүү өвчнийг илрүүлэх /RPR,ТИТР/ шинжилгээ хийнэ.

Клиник гематалогийн шинжилгээнд:
Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
Цусны ерөнхий шинжилгээ
Цус урсах ба бүлэгнэх хугацаа
Клиник химийн шинжилгээнд:
Шээсний ерөнхий шинжилгээ /зимницискийн сорил, аддес-кокковский сорил, ничепоренкогийн сорил/
Цагаан хорхойн өндөг илрүүлэх шинжилгээ
Шээсэнд цөсний пигмент тодорхойлох

Бусад шинжилгээнд:
Цусанд Н pylori илрүүлэх
Альф/ветта протеин илрүүлэх
Тархи нугасны шингэний шинжилгээ
Плеврийн шингэн ба хэвлийн шингэнд клиник шинжилгээний үзүүлэлтүүдийг тодорхойлно.

Лабораторийн их эмч Л. Цэенхорлоо /анагаах ухааны магистр, ахлах зэрэгтэй/
1989 онд АУДС-ийн Хүүхдийн эмчийн ангийг төгссөн
1992 онд Дотрын эмчийн мэргэжил олгосон
1995 онд Лабораторийн эмчийн олгох
2004 онд Лабораторийн эмчийн дээшлүүлэх
2008 онд Иммунологи лабораторийн дээшлүүлэх
Шагнал урамшуулал:
1999 онд Тэргүүний ажилчин залуу алтан медаль
2000 онд Эрүүлийг хамгаалахын жуух бичиг
2005 онд Улаанбаатар хотын хүндэт тэмдэг
2007 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан
Лаборант Я. Ичинноров.
1972 нод Анагаах ухааны дунд сургуулийн лаборант бага эмчийн анги төгссөн
1980 онд Клиник лабораторийн мэрэгжил дээшлүүлэх дамжаа
1985 онд Бактерологийн мэрэгжил олгох дамжаа
1990 онд Сүрьеэгийн БК илрүүлэх мэрэгжил олгох дамжаа
1998 онд Бэлгийн замын халдварт өвчин илрүүлэн оношлох 2 сарын сургалт
2004 онд Арьсны өвчин ба бэлгийн замын халдварт өвчний оношлогооны тухай сургалт
2007 онд АУИС-ийн харъяа УАУ-ны сургуульд суралцан уламжлалт эмнэлэгийн сувилагчийн мэрэгжил олгов.
Шагнал урамшуулал
1988,1990,1991,1993,1995 онуудад байгуулагын аварга лаборант
1992 онд Эрүүлийг хамгаалахын жуух бичиг
1997 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэг
Ардын хувьсгалын 70, 80-н жилийн ойн медаль

2010/02/09

АСЭ эмнэлэгийн танилцуулга
ASE EMNELEG2010/02/09 0 СЭТГЭГДЭЛ:

Тус эмнэлэг нь 2004 онд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр тэнгис кино театрийн баруун талд 10 ортой, их эмч 1, сувилагч 3 гэсэн орон тоогоор хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарт эмэгтэйчүүдийн мэс заслыг давамгайлан хөгжүүлэх, урогинекологийн салбарын эх суурийг тавих зорилгоор анхны үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн .ЭМЯ аас магадлан итгэмжлэгдсэн Хамт олны зүгээс үйлчлүүэгчиддээ илүү ойртож тусламж үйлчилгээгээ сайжруулахын тулд үйлчлүүлэгч болон ар гэрийнхэн эмнэлэгийн үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг бүрдүүлсэн .жишээ: үзлэгийг камертай холбох,үтрээ дурандах кольпоскопи,эхо аппаратыг монитор той холбох , дурангийн мэс заслын явцын бичлэгийг үзүүлэх болон хувилаж өгөх, үзлэгийн явцад эрүүл мэндийн боловсролыг байнга олгох…
2006 оноос хэвлийн хөндийг дурандах мэс заслын аппарат , 2007 онд олон хэмжээст доплер т эхо аппарат суурилуулж 2008 оноос эмнэлэгийн зориулалтын
800м2 өөрийн байртай болж өргөжин амбулаторын үйлчилгээ, лаборатори , эмийн сан, физик эмчилгээ болон сувилалын эмчилгээ, өдрийн эмчилгээ, эмиин эмчилгээ, мэс заслын эмчилгээг хийх болсноор эмэгтэйчүүддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогц байдлаар шийдэх боломжтой боллоо.

Одоо манай эмнэлэг эх барих эмэгтэйчүүд-эхо оношлогооны их эмч 4, эмэгтэйчүүд-урологын эмч 1, сэхээн амьдаруулах эрчимт эмчилгээний эмч1, мэс засал зэрэг хавсарсан мэргэжлийн , 75% нь зэрэг цолтой эмч нар болон дунл мэргэжилтний 60% нь бакалавр цолтой олон жил ажилласан хамт олон таньд үйлчилгээ үзүүлж байна.
Солонгос ,Хятад улсын эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч нартай хамтран ажиллаж ирлээ,Цаашид гадаадын бусад орны эмнэлгүүдтэй хамтран ажиллах ,үйл ажиллагаагаа өргөжүүлэх, дэлхийн түвшинд хийгдэж байгаа эмчилгээ үйлчилгээг өөрийн эмнэлэгт болон улсдаа хэрэгжүүлэхийн тулд ажиллаж байна,Бусад орны эмнэлэг, эмч нарыг хамтран ажиллах санал тавихад бид эерэгээр хүлээн авч хамтаран ажиллахад бэлэн байна

.Сүүлийн 5 жилийн хугацаанд 60000 орчим үйлчлэгчидэд эрүүл мэндийн үзлэг , …… үйлчлүүлэгчийг хэвтэж эмчлэн, _________хүнд мэс заслын эмчилгээ хийж үүнээс: __ % хэвлий нээлгэн мэс засал ,____% нь дурангийн аргаар , ____% нь үтрээний аргаар мэс засал хийгдэн эдгэрсэн байна.

АСЭ эмнэлэгийн үйлчилгээ :
• Зөвөлгөө: нөхөн үржихүйн эрүүл мэндийн зөвөлгөө, эрүүл мэндийн боловсрол олгох
• Үзлэг : бэлгийн их бага уруул ,хэлүү, охин хальс үтрээний үүдэвчний булчирхай , үтрээ,умайн хүзүүнии байдал, умай өндгөвчийг тодорхойлох
• Оношлогоо:
• Хэт авиашинжилгээ: орчин үеийн олон хэмжээст доплерт эхо хэвлий болон үтрээ,шулуун гэдсээр харна:умайн хүзүү, умай өндгөвчнйи байдал, хавдар уйланхай , наалдацийг тодорхойлох, жирэмсний хугацаа,ураг ихэс, ус,ургийн зүрхнйи цохилт бичлэг, гажиг хөгжил, хүйс, жин тодорхойлно.Шинжилгээний явцад хяналт тавих боломжтой.
• Умайн хүзүү дурандах: умайн хүзүүний эмгэг шарх,шархлаа,хавдар,эсийн эмгэг байгааг тодорхойлно .Шинжилгээний явцад хяналт тавих боломжтой.
• Эсийн шинжилгээ: умайн хүзүүнд хавдар, хавдарын урьдал эмгэг байгаа эсэхийг эсиин түвшинд тодорхойлдог арга Шинжилгээний хариу ажлын 2-3 хоногт гарна.
• Эдийн шинжилгээ:эсийн шинжилгээнд өөрчлөлт гарсан тохиолдолд оношийг тодруулахын тулд мөн умайн хүзүүний ургацаг,умайн хөндийд цэвэрлэгээ хийж гарсан зүйлийг эд,эсийн түвшинд шинжилдэг арга
• Үтрээний наац: цагаан юмний хэмжээ ихэссэн тохиолдолд наац бэлтгэж микроскопоор харж цэвэршилтийн түвшинг тодорхойлох арга.Бэлгийн замын халдварт өвчин байгаа эсэхийг түдорхойлно. Шинжилгээний хариу 10-20 минутанд гарна
• Хүнхрээнд хатгалт хийх: хэвлийн хөндийд сул шингэн байгаа тохиолдолд хийж шингэний байдалыг тодруулах арга.Хэвлийд цус ,шингэн , идээ байгааг тодруулна
• Хэвлийн хөндийг дурандах арга.Үргүйдлийн шалтгаан тодруулах,үрийн хоолойн битүүрэл нээх, наалдац салгах, өндгөвчний уйланхай авах, умайн гаднах жирэмсний үед хиигдэх мэс засал.Орчин үеийн мэс заслын эмчилгээний арга.Эмнэлэгт хэвтэж эмчлэгдэнэ Эмчилгээний явцад болон дараа хяналт тавих боломжтой .Дурангийн мэс заслаас дэлгэрүүлэн үзнэ үү
• Үрийн хоолойн битүүрлийг шалгах арга : амбулаторын нөхцөлд умайн хөндийд уусмал шахаж шинжлэх арга

Лаборатори:
• Цусны ерөнхий шинжилгээ
• Шээснии шинжилгээ

Эмийн сангийн үйлчилгээ: ерөнхий болон эмэгтэйчүүдийн нарийн мэргэжилд шаардагдах эм тариа…
Эмчилгээ:
• Амбулаторийн болон өдрийн эмчилгээ: эмчийн заалтаар өөрийн хүсэлтээр судас ,булчин ,дусал тариа хийх,эмчилгээг өдрийн цагаар
хийлгэх, ерөндөг авах тавих, жижиг мэс заслын эмчилгээ,буглаа нээх, умайн хүзүүний шарх эмчлэх,шархны боолт, сарын тэмдэгийн зохицуулалт, өөрийн хүсэлт болон эмнэлэгийн заалтаар хийгдэх үр хөндөлт хэсгийн болон судас унтуулгаар хийгдэнэ.
• Физик эмчилгээ :тасагт хэвтэн эмчлүүлэгсэд болон амбулаториор үйлчлүүлнэ
Хэт ягаан туяаны шарлага,-_Поток -1,- Гальванизация: хурц болон архаг үрэвсэлт өвчин, үргүйдэл болон хагалгааны дараа үедхийгдэнэ
Солюкс- дулаан эмчилгээний арга
Ленар- тайвшруулах, нойрсуулах үйлчилгээ—
Хэсэгчилсэн болон бүх биеийн бариа засал,иллэг массаж
Бумба тавих
Хүчилтөрөгчийн коктеил:_______________________
Хүчилтөрөгчөөр амьсгалуулах:жирэмсэн эхчүүдийн хүчилтөрөгчийн дутагдал, ургийн бүтэлт, тархины даралтаас урьдчилан сэргийлэх,___________
Гоо сайхны үйлчилгээ: өөрийн хүсэлтээр
• Эмийн эмчилгээ: эмэгтэйчүүдийн бүх төрлийн үрэвсэлт өвчин, мэсзаслын дараах нөхөн сэргээх үеийн эмчилгээ, жирэмсэний эмгэг өөрчлөлт,зулбах,зулбахыг завдах үеийн тогтоох зэрэг эмчилгээг тасагт хэвтэж эмчлүүлнэ.
• МЭС ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭ:эмэгтэйчүүдийн бүх төрлийн мэс залын өвчнүүд: умай өндгөвчний хавдар, уйланхайнууд, умайн гаднах жирэмсэн, үргүйдлийн үеийн наалдац,үрийн хоолойн битүүрэл,үтрээний уйланхай,сорвижилт хярзангийн урагдлууд, давсагний унжилт, шээс задгайралт , хошногоны урагдал, үтрээ-давсагны цоорхой, үтрээ хошногоны цоорхой,охин хальс сэргээх,шарх өөлөн цэгцлэх, өөрийн хүсэлтээр хийгдэх гоо сайхны мэс засал зэргийг
Орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр,орчин үеийн мэсзаслын арга техникээр нарийн мэргэжлийн мэргэшсэн эмч нар хийнэ,
.МЭС ЗАСЛЫН АРГА Үтрээгээр хийгдэх мэс засалд:хярзангийн урагдал,давсаг сойх, киста уйланхай авах, үтрээгээр умай өндгөвчний уйланхай авах,шулуун гэдэс ,давсагны цоорхой авах…
Хэвлийгээр хийгдэх мэс засал: умай өндгөвчний хавдар уйланхайнууд, умайн гаднах жирэмсэн хэвлийд цус алдалттай эсвэл наалдац ихтэй тохиолдолд

Дурангаар хийх арга:үргүйдлийн шалтгаан тодруулах.хэвлийн хөндийн эрхтэнг тоймлон харах, үргүйдлийн үеийн наалдац салгах, үрийн хоолойг шалгах,битүүрлийг нээх, умайн гаднах жирэмсэн, өндгөвчний уйланхай…дурангийн мэс заслаас дэлгэрүүлж үзнэ үү