2010/02/09

Яагаад хоолны дэг хэрэгтэй вэ?
ASE EMNELEG2010/02/09 0 СЭТГЭГДЭЛ:

Элэгний эмгэгийн vед элэгний эд эс гэмтэн хоол хvнсийг боловсруулах болон бусад олон тооны vйл ажиллагаа гэмтдэг тул хvнд, шингэц муутай хоол нь элэгний ачааллыг ихэсгэн өвчнийг гvнзгийрvvлнэ.

Элэгний өвчтэй хvний хоолны дэг буюу ямар хоолыг идэж юуг хязгаарлаж харин ямар хоол хvнсийг хориглох нь тухайн хvний элэгний vйл ажиллагааны байдлаас хамаарна. Хоолыг хэт хориглох, vндэслэлгvй болгоомжлох нь уураг, нvvрс ус, өөх тос, аминдэм, бичил тэжээлийн дуталд хvргэж турж эцэх, бие махбодийн шим тэжээл, аминдэм, эрдсийн тэнцвэрт байдал алдагдан өвчин эсэргvvцэх чадвар сулран тамирдуулдаг бол хvнс хоолны хэт их ачаалал нь элгийг тамирдуулан хордуулж харин өвчин vvсгэгч нянг дэмжин хооллодог.

Энэ нь элэгний өвчний явцыг гvнзгийрvvлэх, архагшуулах, ядраах, амархан өвчлөмтгий болгох тул хоол хvнсний тодорхой ойлголт, мэдлэг, дадалтай байж зөв хооллох нь чухал. Бид элэгний эмгэгтэй хvмvvст зориулан олон улсын хэмжээнд судлагдан туршигдсан хоолны дэгийг зөвлөж байна.

Манай орны нөхцөлд хамгийн сайн судлагдсан буюу эмнэлзvйн практикт амжилттай нэвтэрсэн эмчилгээний хоол бол элэгний эмгэгийнх юм. ШУТИС-ийн Хvнс, биотехнологийн сургууль, Шастины нэрэмжит Клиникийн төв эмнэлэгтэй хамтран элэгний эмгэгтэй өвчтөний эмчилгээ, сувилгааны хоолны “Эх гал” төслийг 2002 онд хэрэгжvvлсэн. Энэ төслийн vр дvн гадаад орны элэгний эмчилгээний хоолны vр дvнтэй дvйж байгаа бөгөөд харин эх орны зэрлэг жимс, ургамал, байгалийн гаралтай хvнсний бvтээгдэхvvн, vндэсний vйлдвэрийн бvтээгдэхvvнийг судлан зөвлөсөн давуу талтай.

Хоолны дэгийн өмнө элэгний эмгэгийн vед гарч болох зарим хvндрэлийг хоолтой холбон товч дурдъя. Хэвлийн хөндийд шингэн хуралдах буюу асцит нь уураг дутлын улмаас хэвлийн хөндийд ус хурахыг хэлнэ. Нэгэнт уураг дутаж байна гэдэг нь уураг биед шаардлагатай байгааг харуулж байна. Гэтэл элэгний эс гэмтэж бvрэн бvтэн байдлаа алдсан тул уургийг гvйцэд задалж шингээх чадваргvй болсон байдаг. Ийм нөхцөлд шингэц сайтай төгс уургийг сайн боловсруулж багаар хэрэглэх шаардлагатай. Биеийн байдалд тохируулан эмч зөвлөдөг.
Хаван: Доод мөч буюу хөлд ус хуралдан памбайна. Шилбэний ясны урд ирмэгт хуруугаар дарахад хонхойно. Энэ нь доод мөчид хавагнасан гэсэн vг. Элэгний эмгэгийн vед доод мөч буюу хөлийн шилбэний эд эсэд ус хуримтлагдан хавагнах нь элбэг. Иймд усыг өөртөө татаж хаван vvсгэх чанартай хоолны давсыг хязгаарлаж элэгний vйл ажиллагаа хvнд гэмтсэн, хэвлийд шингэн хурсан vед бvрмөсөн хориглоно. Хавагнасан vед давс хориглохын зэрэгцээ шингэнийг хязгаарлана гэх зэргээр өвчний шинж бvр унд хоолны дэгтэй холбоотой.

Байгалийн гаралтай юу, эсвэл...
Yйлдвэрийн аргаар боловсруулсан хоол нь байгалийн гарал, төрөлх шинжээ алдсан, хэт хиймэл, хvнсний тогтворжуулагч, нөөшлөгч, дvvргэгч зэрэг олон химийн бодис агуулсан байдаг тул шингэц муу, элэгний ачааллыг ихэсгэх, хордуулах зэрэг сөрөг муу талтай. Харин химийн бордоо, даавар, антибиотек болон бусад тариа хийлгээгvй мал, амьтны мах, махан бvтээгдэхvvн, сvv, цагаан идээг эмчилгээний хоолонд хэрэглэнэ.
Химийн бордоо, тогтворжуулагч, нөөшлөгчгvй, байгалийн гаралтай, шинэ ногоо, жимс нь шингэц сайтай, элэгний тэжээл болох нvvрс ус, аминдэм, бичил эрдсээр баялаг тул хялбар шингэж элгэнд тэжээл болно. Бие махбодид тэжээл өгөх, элэгний vйл ажиллагааг хөнгөвчлөн өвчний эдгэрэлтийг тvргэсгэх хоол хvнсийг сонгож харин элэгний ачааллыг ихэсгэн өвчний явцыг гvнзгийрvvлэх хоол хvнснээс зайлсхийх шаардлагатай.

Хоолны vндсэн бvрэлдэхvvн - уураг, өөх тос, нvvрс ус
Уураг элэгний эд, эсийг нөхөн сэргээх, элэгний эсэд өөхөн бөмбөлөг хуралдаж элэгний эсийг гэмтээхээс сэргийлнэ. Амьтны гаралтай уураг нь vл орлох амин хvчил, төгс уургийг агуулдаг тул хvний биед зайлшгvй шаардлагатай. Мөн шар буурцаг төгс уураг агуулна. Биеийн нэг кг жинд 1 гр уураг буюу дундажаар 70 кг жинтэй хvн өдөрт 70 гр уураг хэрэглэнэ. Yхрийн мах, хэл, элэг, загасны мах, шар буурцаг буюу тофу, сvv, сvvн бvтээгдэхvvн, өндөг зэрэг нь элэгний эмгэгийн vед уургийн хэрэгцээг зөв хангана. ШУТИС-ийн Хvнс, биотехнологийн сургуулийн судалгаа элэгний эмгэгтэй монгол хvн өдөрт 100 гр уураг хэрэглэх, сvv болон өндөгний уураг өвчний эдгэрэлтэд хамгийн эерэг vр дvн vзvvлж байгааг тогтоожээ.

Уургийн эх vvсвэр:
Малын мах
Ан амьтны мах
Гэрийн тэжээвэр шувууны мах
Загасны мах
Өндөг
Сvv, цагаан идээ
Шар буурцаг
Самар
Мөөг
Махны хэт хэрэглээ нь хоол боловсруулах эрхтэнvvд, ходоод, элэг, цөс, нойр булчирхайн vйл ажиллагааг хvндрvvлдэг, ихээхэн хvнд хоолны нэг тул махны хэмжээг хэтрvvлэлгvй, сайтар болгож зөөллөж хэрэглэх нь хоол боловсруулах эрхтэн, элэгний vйл ажиллагааг хөнгөвчилнө. Элэгний өвчний хожуу vед уураг бодисын солилцооны явцад бvрэн задарч чадахаа больж тvvний дутуу задралын бvтээгдэхvvн болох шvвтэр мэтийн хорт бодис биеийг хордуулдаг. Энэ vед уургийн хэрэглээг хязгаарлах бөгөөд энэ тухай Танд эмч зөвлөнө.
Өөх тос хvний эрvvл мэндэд чухал ач холбогдол бvхий ханаагvй тосны хvчил, омега 3, 6, лецитин, А, Д, Е аминдэмийг агуулдаг. Хоногт биеийн нэг кг жинд 1.5 гр буюу 70 - 100 гр өөх, тос хэрэглэх нь хамгийн зөв харьцаа гэж vздэг. Элэгний эмгэгийн vед амьтны гаралтай өөх, өөхөн тосны хэрэглээг хязгаарлаж, ургамлын гаралтай тосны хэрэглээг нэмэгдvvлнэ. Биед хялбар шингэдэг сvv, цагаан идээний тос (цөцгийн тос, бяслаг, зөөхий, сvv, тараг), ургамлын буюу чидун, наранцэцгийн болон шар буурцгийн тосыг өргөн хэрэглэх нь элэгний ачааллыг хөнгөлнө.

Өөх тосны эх vvсвэр:
Цөцгийн тос
Бяслаг
Зөөхий
Ургамлын тос - чидун, шар буурцагийн, наранцэцгийн болон бусад
Сvv
Тараг
Амьтны өөх
Жигнэмэг, нарийн боов зэрэг тослог бvтээгдэхvvн
Нvvрс ус элэгний өвчтэй хvмvvсийн илчийн гол эх vvсвэр болдог тул тvvнийг сайн хэрэглэх шаардлагатай. Насанд хvрсэн хvний хоногт хэрэглэх нvvрс усны хэмжээ 350-450 гр. Нvvрс ус өвчтөний эдгэх эрч хvчийг сэлбэж, элгэнд гликоген хэлбэрээр нөөцлөгдөнө. Нvvрс ус бие махбодь дахь уургийн солилцоо зөв явагдахад тустай.

Нvvрс усны гол эх vvсвэр:
Эрдэнэ шиш, овьёос, хvvхдийн будаа, хушуу будаа, арвай, хөц, цагаан, шар будаа,
Гурил, талх, гурилан бvтээгдэхvvн
Төмс, ногоо
Жимс, амттан
Аминдэм, бичил эрдэс хvнсний ногоо, жимсэнд агуулагдана. Мөн vхрийн элэг В1, В2, В6, РР зэрэг олон аминдэм агуулна. Өдөрт 400 – 500 гр. жимс, ногоо хэрэглэхийг Дэлхийн эрvvл мэндийн байгууллага зөвлөдөг. Шинэ, хөлдөөсөн жимс, ногоо хамгийн ашигтай бөгөөд зарим vед нөөшилсөн жимс хэрэглэж болно. Жимсийг жимсний шvvс болгон бэлдэж хэрэглэнэ.
Цай, ундаа антиоксидант vйлчилгээтэй ургамлын гаралтай ногоон цай элгэнд тустай. Жимс (аньс, чацаргана, нохойн хушуу, хар чавга, vзэм, хатаасан алим, жимс) –ний шvvс, цэвэр, нэрмэл ус элгэнд хамгийн тохиромжтой ундаа. Шинэ жимсний шvvсийг гэрийн нөхцөлд бэлтгэж хэрэглэнэ. Yйлдвэрийн аргаар бэлтгэсэн шvvсийг 100 хувийн жимсний шvvс гэж эндvvрvvзэй. Мөн хийжvvлсэн, чихэрлэг ундаа бодисын солилцоог өөрчлөн жингийн илvvдэлд хvргэх, элэгний ачааллыг ихэсгэх тул тvvний хэрэглээг хязгаарлана. Шар айраг элэгний эсэд өөхөн бөмбөлөг хуримтлуулах, элгийг гэмтээх vйлчилгээтэй тул хориглоно. Архи элэгний эд эсийг шууд vхэлд хvргэж устгадаг.

Бэлтгэх арга
Хоолыг зөөлөн гал дээр удаан чанаж сайтар зөөллөх, эсвэл уураар жигнэж боловсруулах нь элгэнд нэмэлт ачаалалгvй байдаг. Шарах, хуурах аргаар боловсруулсан хоол, тvvхий, дутуу боловсруулсан хоол хvнс, нөөшилсөн, даршилсан, давсалсан, цуу болон хурц, халуун хоол амтлагчаар амталсан хоол хvнсийг хориглоно. Давсыг хязгаарлана.
Эцэст нь тэмдэглэхэд гэртээ, гэрийнхээ “зоогийн газар”- т өөрөө өөртөө зориулан бэлтгэсэн хоол хамгийн эрvvл.
In Category :
About The Author Ali Bajwa Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore. Magna aliqua. Ut enim ad minim veniam, quis nostrud exercitation ullamco laboris nisi ut aliquip ex ea commodo consequat. Facebook and Twitter

0 СЭТГЭГДЭЛ:

Post a Comment