2010/03/06

Victoria's Secret Fashion Show 2009 Segment 1
test2010/03/06 0 СЭТГЭГДЭЛ:


Нийт гишүүддээ зориулаад загварын хамгийн алдартай шоу болох Victorias Secret Fashion Show 2009 -ыг хүргэж байна. Энэ удаагын шоунд Black Eyed Peas хамтлаг оролцож өнгө хөг нэмсэн байна шүү. Та бүхэн амтархан үзээрэй.




МУГЖ Сийлэгмаа - Хүн хүндээ хайртай явья


Энэ дуу үнэхээр гоё дуу. Энэ дууг дуучин Сийлэгмаа Nature Sound-ийн залуустай хамтран дуулж дахин амилуулжээ. Клип нь ч бас гайхалтай болсон байна. Залууст хандсан сургамжтай гоё клип болсон байна. Энэ клипийг заавал үзээрээй залуусаа. Найз бүсгүйтэйгээ хамтдаа сууж байгаад үзээрэй. Бас бие биесээ улам ихээр хайрлаарай.



Үг Д.Дагвадорж
Ая Ё.Сүхбаатар
Хүн хүндээ хайртай явъя
Энэхэн хорвоо бүхлээрээ
Эгэл хүний өлгий билээ
Эгэл хүн нь олуулаа
Энэхэн хорвоод эзэн нь билээ
Хүн ганцхан эзэн нь болохоороо
Хүн хүндээ хайртай байдаг юм
Хорвоо дэлхий аясаараа
Хүний сэтгэлийн дуутай билээ
Хүний сэтгэлийн дуутайдаа
Хорвоо дэлхий уйдаагүй билээ
Хүн ганцхан дуучин нь болохоороо
Хүн хүндээ хайртай байдаг юм
Хөвчин дэлхий энгээрээ
Хүрч гаршгүй оргил билээ
Хүрч гаршгүй оргил нь
Хүний ухаант оюун билээ
Хүн ганцхан оргил нь болохоороо
Хүн хүндээ хайртай байдаг юм

Хэрхэн хүчтэй эмэгтэй болох вэ?


Хүчтэй эмэгтэй хүн гэхээр таны толгойд ямар бодол орж ирж байна? Магадгүй таны толгойнд өндөр албан тушаалтай, эсвэл бизнесмен хүүхний дүр төрх харагдаж байгаа байх.
Тэгвэл хүчтэй эмэгтэй гэж ямар ч хүмүүс байж болох ч бүх хүчтэй эмэгтэй хүмүүс дараах чадвартай байдаг гэнэ.
1. Тэр хийж буй зүйлдээ бүх зүйлээ зориулдаг. Хүчтэй эмэгтэй хүн аливаа ямар нэгэн зүйлийг хийхдээ бүх хүч сэтгэлээ тухайн зүйлдээ зориулдаг байна. Тухайн зүйл нь түүнд таалагдахгүй байсан ч тэр хийдэг. Ямар ч тайлбар тавьдаггүй, ямар ч гомдол мэдүүлдэггүй.

2. Хэзээ ч бууж өгдөггүй. Хүчтэй эмэгтэй хүн хэзээ ч бууж өгдөггүй. Тэр яг өөрийн хүсэж буй зүйлийнхээ араас явдаг. Хүссэн зүйлээ авах зам хэдий хэцүү байсан ч тэр хүслээ орхидоггүй. Жишээ нь эмэгтэй хүн урлагийн хүн болохыг хүслээ гэж бодьё. Тэгвэл тухайн эмэгтэй хүчтэй эмэгтэй хүн бол замд нь тааралдах олон саад бэхшээлийг үл хайхран амархан хүслээ орхихгүй юм. Тэр сөрөг зүйлд хэзээ ч автдаггүй. Түүний хүсэл мөрөөдлийг унтраах хэн нэгний үгийг тэр сонсдоггүй. Хэн нэгэн түүнийг зорилгоос нь гажуудуулахыг тэр зөвшөөрдөггүй. Тэр “ би чадахгүй” гэсэн үгийг хэлдэггүй.
3. Тэр өөрийн бодлоо хэлэхээсээ айдаггүй. Ажлын газар, эсвэл хамт олон дотор нь хэдий өөрөөс нь илүү сайн мэдлэгтэй, мэргэжилтэй хүн байсан ч аливаа нэг асуудлыг шийдэхэд өөрийн бодлоо хэлэхээсээ айдаггүй. Түүний ярих, хэлэх үгс хүмүүст ямар санагдах нь түүнд огт хамаагүй байдаг. Ганцхан хүчтэй эмэгтэй хүн л өөрийн бодлоо итгэлтэйгээр хэлж чаддаг юм.
4. Тэр өөрийгөө болон бусдыг хүндэлдэг. Хүчтэй эмэгтэйчүүд хүнийг хүндэтгэснээр өөрийгөө хүндлүүлнэ гэдгээ мэддэг. Мөн тэд хүний сонгосон сонголтыг хүндэтгэдэг ба өөрөөс нь өөр шийдвэр гаргасан, өөрөөс нь зөрсөн хүний шийдвэрийг хүртэл хүндэтгэх ёстойг мэддэг.
5. Өөрийн итгэл үнэмшилдээ бат. Хүчтэй эмэгтэй хүмүүс өөрийн итгэл үнэмшилдээ бат итгэлтэй байдаг. Тэд өөрийн итгэж явдаг зүйлээ зөв болов уу гэж ер эмээдэггүй.
6. Өөрийгөө болон бусдыг урамшуулдаг. Бусдыг урамшуулах чадвартай байх нь чадварлаг эмэгтэй хүний гол шинж мөн. Мөн хүчтэй эмэгтэй хүн хэзээ ч бусдын сөрөг явуулгад автаж эрч хүч, урам зоригоо алддаггүй юм.
7. Тэр өөрийн чадвар, авьяасаа бусадтай хуваалцдаг. Чадвартай эмэгтэй хүн хэзээ ч өөрийн чадвараа бусдаас нууж, хааж, харамладаггүй. Учир нь тэр хэзээд өөрийн чадвартаа итгэдэг байна.

2010/03/02

Үс арчлах энгийн арга
test2010/03/02 0 СЭТГЭГДЭЛ:


-Үсээ гялтганасан өнгөтэй болгохын тулд өндөгний шарыг /хоёр ширхэг/ тунгалаг шар айрагтай /хоёр халбага/ холиод чийгтэй үсэндээ түрхэж гялгар уутаар даруулж алчуураар ороогоод 30 минут байлгасны эцэст бүлээн усаар зайлна.

-Ширхэг өндөгний шар, ургамлын тос, сонгины шүүстэй хольж хутгаад хуйхандаа түрхэнэ. Дараа нь өргөн шүдтэй модон самаар самнаж, шампуниар угааж зайлна.
Ер нь гэрийн нөхцөлд үсийг арчлах нь илүү үр дүнтэй байх нь бий. Учир нь эдгээр аргад химийн найрлага байхгүй.

-Үс их унаж байвал өндөгний шарыг сайтар хөөсрүүлээд ахиухан шиг давстай хольж өтгөртөл нь хутгана. Эхлээд үсээ угаачихаад дээрх бэлдмэлийг үсэндээ шингээнэ. 20 минутын дараа үсээ хүйтэн усаар зайлж угаана. Ийм маягаар арчлахад хоёр долоо хоногийн дараа үсэнд чинь мэдэгдэхүйц үр дүн гарна.

-Үс ургуулахад архи тустай. Ялгаж явсан өндөгний шарыг хөөсрүүлж сэвсийлгээд өндөгний цагаан уураг, архи хийн хольж үсэндээ түрхэнэ. Хүйтэн бүлээн усаар цэвэрлэнэ.

Эх сурвалж: www.morning.mn