2010/02/09

АСЭ эмнэлэгийн танилцуулга
ASE EMNELEG2010/02/09 0 СЭТГЭГДЭЛ:

Тус эмнэлэг нь 2004 онд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр тэнгис кино театрийн баруун талд 10 ортой, их эмч 1, сувилагч 3 гэсэн орон тоогоор хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарт эмэгтэйчүүдийн мэс заслыг давамгайлан хөгжүүлэх, урогинекологийн салбарын эх суурийг тавих зорилгоор анхны үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн .ЭМЯ аас магадлан итгэмжлэгдсэн Хамт олны зүгээс үйлчлүүэгчиддээ илүү ойртож тусламж үйлчилгээгээ сайжруулахын тулд үйлчлүүлэгч болон ар гэрийнхэн эмнэлэгийн үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг бүрдүүлсэн .жишээ: үзлэгийг камертай холбох,үтрээ дурандах кольпоскопи,эхо аппаратыг монитор той холбох , дурангийн мэс заслын явцын бичлэгийг үзүүлэх болон хувилаж өгөх, үзлэгийн явцад эрүүл мэндийн боловсролыг байнга олгох…
2006 оноос хэвлийн хөндийг дурандах мэс заслын аппарат , 2007 онд олон хэмжээст доплер т эхо аппарат суурилуулж 2008 оноос эмнэлэгийн зориулалтын
800м2 өөрийн байртай болж өргөжин амбулаторын үйлчилгээ, лаборатори , эмийн сан, физик эмчилгээ болон сувилалын эмчилгээ, өдрийн эмчилгээ, эмиин эмчилгээ, мэс заслын эмчилгээг хийх болсноор эмэгтэйчүүддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогц байдлаар шийдэх боломжтой боллоо.

Одоо манай эмнэлэг эх барих эмэгтэйчүүд-эхо оношлогооны их эмч 4, эмэгтэйчүүд-урологын эмч 1, сэхээн амьдаруулах эрчимт эмчилгээний эмч1, мэс засал зэрэг хавсарсан мэргэжлийн , 75% нь зэрэг цолтой эмч нар болон дунл мэргэжилтний 60% нь бакалавр цолтой олон жил ажилласан хамт олон таньд үйлчилгээ үзүүлж байна.
Солонгос ,Хятад улсын эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч нартай хамтран ажиллаж ирлээ,Цаашид гадаадын бусад орны эмнэлгүүдтэй хамтран ажиллах ,үйл ажиллагаагаа өргөжүүлэх, дэлхийн түвшинд хийгдэж байгаа эмчилгээ үйлчилгээг өөрийн эмнэлэгт болон улсдаа хэрэгжүүлэхийн тулд ажиллаж байна,Бусад орны эмнэлэг, эмч нарыг хамтран ажиллах санал тавихад бид эерэгээр хүлээн авч хамтаран ажиллахад бэлэн байна

.Сүүлийн 5 жилийн хугацаанд 60000 орчим үйлчлэгчидэд эрүүл мэндийн үзлэг , …… үйлчлүүлэгчийг хэвтэж эмчлэн, _________хүнд мэс заслын эмчилгээ хийж үүнээс: __ % хэвлий нээлгэн мэс засал ,____% нь дурангийн аргаар , ____% нь үтрээний аргаар мэс засал хийгдэн эдгэрсэн байна.

АСЭ эмнэлэгийн үйлчилгээ :
• Зөвөлгөө: нөхөн үржихүйн эрүүл мэндийн зөвөлгөө, эрүүл мэндийн боловсрол олгох
• Үзлэг : бэлгийн их бага уруул ,хэлүү, охин хальс үтрээний үүдэвчний булчирхай , үтрээ,умайн хүзүүнии байдал, умай өндгөвчийг тодорхойлох
• Оношлогоо:
• Хэт авиашинжилгээ: орчин үеийн олон хэмжээст доплерт эхо хэвлий болон үтрээ,шулуун гэдсээр харна:умайн хүзүү, умай өндгөвчнйи байдал, хавдар уйланхай , наалдацийг тодорхойлох, жирэмсний хугацаа,ураг ихэс, ус,ургийн зүрхнйи цохилт бичлэг, гажиг хөгжил, хүйс, жин тодорхойлно.Шинжилгээний явцад хяналт тавих боломжтой.
• Умайн хүзүү дурандах: умайн хүзүүний эмгэг шарх,шархлаа,хавдар,эсийн эмгэг байгааг тодорхойлно .Шинжилгээний явцад хяналт тавих боломжтой.
• Эсийн шинжилгээ: умайн хүзүүнд хавдар, хавдарын урьдал эмгэг байгаа эсэхийг эсиин түвшинд тодорхойлдог арга Шинжилгээний хариу ажлын 2-3 хоногт гарна.
• Эдийн шинжилгээ:эсийн шинжилгээнд өөрчлөлт гарсан тохиолдолд оношийг тодруулахын тулд мөн умайн хүзүүний ургацаг,умайн хөндийд цэвэрлэгээ хийж гарсан зүйлийг эд,эсийн түвшинд шинжилдэг арга
• Үтрээний наац: цагаан юмний хэмжээ ихэссэн тохиолдолд наац бэлтгэж микроскопоор харж цэвэршилтийн түвшинг тодорхойлох арга.Бэлгийн замын халдварт өвчин байгаа эсэхийг түдорхойлно. Шинжилгээний хариу 10-20 минутанд гарна
• Хүнхрээнд хатгалт хийх: хэвлийн хөндийд сул шингэн байгаа тохиолдолд хийж шингэний байдалыг тодруулах арга.Хэвлийд цус ,шингэн , идээ байгааг тодруулна
• Хэвлийн хөндийг дурандах арга.Үргүйдлийн шалтгаан тодруулах,үрийн хоолойн битүүрэл нээх, наалдац салгах, өндгөвчний уйланхай авах, умайн гаднах жирэмсний үед хиигдэх мэс засал.Орчин үеийн мэс заслын эмчилгээний арга.Эмнэлэгт хэвтэж эмчлэгдэнэ Эмчилгээний явцад болон дараа хяналт тавих боломжтой .Дурангийн мэс заслаас дэлгэрүүлэн үзнэ үү
• Үрийн хоолойн битүүрлийг шалгах арга : амбулаторын нөхцөлд умайн хөндийд уусмал шахаж шинжлэх арга

Лаборатори:
• Цусны ерөнхий шинжилгээ
• Шээснии шинжилгээ

Эмийн сангийн үйлчилгээ: ерөнхий болон эмэгтэйчүүдийн нарийн мэргэжилд шаардагдах эм тариа…
Эмчилгээ:
• Амбулаторийн болон өдрийн эмчилгээ: эмчийн заалтаар өөрийн хүсэлтээр судас ,булчин ,дусал тариа хийх,эмчилгээг өдрийн цагаар
хийлгэх, ерөндөг авах тавих, жижиг мэс заслын эмчилгээ,буглаа нээх, умайн хүзүүний шарх эмчлэх,шархны боолт, сарын тэмдэгийн зохицуулалт, өөрийн хүсэлт болон эмнэлэгийн заалтаар хийгдэх үр хөндөлт хэсгийн болон судас унтуулгаар хийгдэнэ.
• Физик эмчилгээ :тасагт хэвтэн эмчлүүлэгсэд болон амбулаториор үйлчлүүлнэ
Хэт ягаан туяаны шарлага,-_Поток -1,- Гальванизация: хурц болон архаг үрэвсэлт өвчин, үргүйдэл болон хагалгааны дараа үедхийгдэнэ
Солюкс- дулаан эмчилгээний арга
Ленар- тайвшруулах, нойрсуулах үйлчилгээ—
Хэсэгчилсэн болон бүх биеийн бариа засал,иллэг массаж
Бумба тавих
Хүчилтөрөгчийн коктеил:_______________________
Хүчилтөрөгчөөр амьсгалуулах:жирэмсэн эхчүүдийн хүчилтөрөгчийн дутагдал, ургийн бүтэлт, тархины даралтаас урьдчилан сэргийлэх,___________
Гоо сайхны үйлчилгээ: өөрийн хүсэлтээр
• Эмийн эмчилгээ: эмэгтэйчүүдийн бүх төрлийн үрэвсэлт өвчин, мэсзаслын дараах нөхөн сэргээх үеийн эмчилгээ, жирэмсэний эмгэг өөрчлөлт,зулбах,зулбахыг завдах үеийн тогтоох зэрэг эмчилгээг тасагт хэвтэж эмчлүүлнэ.
• МЭС ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭ:эмэгтэйчүүдийн бүх төрлийн мэс залын өвчнүүд: умай өндгөвчний хавдар, уйланхайнууд, умайн гаднах жирэмсэн, үргүйдлийн үеийн наалдац,үрийн хоолойн битүүрэл,үтрээний уйланхай,сорвижилт хярзангийн урагдлууд, давсагний унжилт, шээс задгайралт , хошногоны урагдал, үтрээ-давсагны цоорхой, үтрээ хошногоны цоорхой,охин хальс сэргээх,шарх өөлөн цэгцлэх, өөрийн хүсэлтээр хийгдэх гоо сайхны мэс засал зэргийг
Орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр,орчин үеийн мэсзаслын арга техникээр нарийн мэргэжлийн мэргэшсэн эмч нар хийнэ,
.МЭС ЗАСЛЫН АРГА Үтрээгээр хийгдэх мэс засалд:хярзангийн урагдал,давсаг сойх, киста уйланхай авах, үтрээгээр умай өндгөвчний уйланхай авах,шулуун гэдэс ,давсагны цоорхой авах…
Хэвлийгээр хийгдэх мэс засал: умай өндгөвчний хавдар уйланхайнууд, умайн гаднах жирэмсэн хэвлийд цус алдалттай эсвэл наалдац ихтэй тохиолдолд

Дурангаар хийх арга:үргүйдлийн шалтгаан тодруулах.хэвлийн хөндийн эрхтэнг тоймлон харах, үргүйдлийн үеийн наалдац салгах, үрийн хоолойг шалгах,битүүрлийг нээх, умайн гаднах жирэмсэн, өндгөвчний уйланхай…дурангийн мэс заслаас дэлгэрүүлж үзнэ үү
About The Author Ali Bajwa Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore. Magna aliqua. Ut enim ad minim veniam, quis nostrud exercitation ullamco laboris nisi ut aliquip ex ea commodo consequat. Facebook and Twitter

0 СЭТГЭГДЭЛ:

Post a Comment